2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдсон Н.Ганболд өчигдөр ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан. Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдрийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна.