8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ | Хэрэглэгчдийг хясан боогдуулсан худалдаачдыг ТОРГОХ хуультай

2022-08-29 10:07:57

Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захуудаар ШӨХТГ-ийнхан хяналт шалгалт хийж байна. Дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна хэмээн хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчил их гарч байгаа тухай тус яамнаас мэдээллээ.

Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог байна. 

Тус яамнаас гаргасан судалгаагаар 24 хуудастай дэвтэр УИД-т 750₮, УИД-н үүдний өргөтгөсөн худалдаанд 800₮ гэж байгаагаас харахад өргөтгөсөн худалдааны бараа бүхэн дэлгүүрээс хямд биш, павилон бүрт үнэ харилцан адилгүй байна.

Тиймээс хэрэглэгч та бүхэн сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас анхаарууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл