8o
Улаанбаатар хот
mobile menu

Унаж буй үсийг нөхөн ургуулах амархан боллоо

2022-09-16 15:10:00

Халзан байна гэдэг асуудал биш болсон. Орчин үед бүсгүйчүүд мөн  залуучууд үсэндээ маш их анхаарал хандуулдаг болж.Үс  гэдэг бол яалт ч үгүй тухайн хүний гоо сайхныг илэрхийлэх томоохон хэрэглүүр болоод байгаа . Үс суулгах мэс ажилбарын тухай Арьс гоо заслын их эмч, ЭХТА, АУ-ны магистрант \Queen's med aesthetic and plastic surgery clinic\ “Queens med “ эмнэлгийн эмч  Л.Амарсайхантай ярилцлаа.

Тэрээр Турк улсын "Medical Acedamy Center "-д үс шилжүүлэн суулгалтаар мэргэшиж төгссөн бөгөөд сүүлийн 8 жил арьс, гоо заслын салбарт ажиллаж байна.

-Таниас сүүлийн үед нилээд хийгдэх болсон үс шилжүүлэн суулгах эмчилгээний талаар тодруулж асуух гэсэн юм?

 -Гоо  заслын эмнэлгүүдэд үс шилжүүлэн суулгах мэс ажилбар нилээд хийгддэг болоод байна. Энэ нь хүмүүсийн амьдралын хэв маяг, удамшил, хооллолт, эрдэс амин дэмийн дутагдал, төрөлт, жирэмслэлт, архаг суурь өвчин гээд маш олон нөлөөллийн улмаас үс уналт, халцралт, шингэрэлт ихсэж, нэг ёсондоо нийгмийн шаардлагаар гэх үү, энэ салбар илүү хөгжиж байгаа нь харагдаж байна л даа.

-Танай эмнэлгийн пэйж Queen's med aesthetic and plastic surgery clinic хуудсаар зочлоход үс шилжүүлэн суулгах ажилбар нилээдгүй хийгддэг юм билээ? Үс шилжүүлэн суулгах олон арга байдаг  уу? Queens med  эмнэлгийн хувьд ямар аргаар мэс засал хийдэг вэ?

-Үс шилжүүлэн суулгах нь мэс засал биш, мэс ажилбар гэж хэлэгдэнэ . Манай Queen”s med эмнэлгийн хувьд FUE техник буюу /Follicular unit extraction/ техникээр тухайн хүний үсний булцууг 1,1 ширхэгээр нь тусгай аппаратын тусламжтайгаар донор хэсгээс нь суллаж аваад, асуудалтай хэсэгт нь  өөрөөр хэлбэл халцарсан, үс шингэрсэн, унасан хэсгүүдэд нь мөн 1,1 ширхэгээр нь суулгадаг арга байгаа.

-Танай эмнэлгийн давуу тал, онцлог юу вэ?

-Манай эмнэлэгт арьс гоо заслын нарийн мэргэжлийн эмч нар, мөн үс шилжүүлэн суулгалтаар миний бие сурч төгсөөд, бусад эмч, сувилагч нараа сургаж дадлагажуулан, багаараа хамтран ажиллаж байна. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай техник, тоног төхөөрөмж ашиглан, халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр мөрдөж, эрүүл аюулгүй орчинд уг ажилбараа хийдгээрээ давуу талтай. 

-Тэгвэл та үс суулгуулсаны дараа хэдий хугацаанд ургадаг тухай болон , үйлчлүүлэгчийн зүгээс  ямар нэг гам дэглэм барих талаар зөвлөгөө өгөөч ?

-Та хамгийн чухал асуулт асуулаа. Үс бол их сонин бүтэцтэй дайвар эрхтэн. Өөрөөр хэлбэл үс шилжүүлэн суулгалт нь эрхтэн шилжүүлж байна гэсэн үг. Иймд эмчилгээний дараах гам дэглэмийг эмчийн зааврын дагуу маш сайн баримтлах хэрэгтэй. Ингэснээр та эмчилгээний дараах үр дүнг илүү сайн харах боломжтой. Үс ургалт маань тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар явагддаг. Суулгасны дараа хэсэг хугацаанд ургаж байснаа 21 хоногоос 1 сарын дараа ургасан үс унаж эхэлдэг. Энэ үед санаа зовох хэрэггүй, хэвийн үзэгдэл гэж үзнэ. Үүнээс хойш дахин ургаж эхлэнэ. Нэгэнт шилжүүлэн суулгасан үс хуссан ч дахин ургадаг, насан туршийн үс гэж хэлж болно. Үс суулгаснаар хүн өөртөө итгэлтэй, залуу төрхтэй болж, сэтгэл ханамж эрс нэмэгддэг.

-Үс суулгуулж болохгүй заалт байна уу?

-Үс шилжүүлэн суулгах эмчилгээг 18 наснаас дээш, хүйс харгалзахгүйгээр хийж болно. Ингэхдээ тухайн хүний үсний уналт, халцралтын шалтгааныг тогтоох ёстой. Манайх эмнэлэг дээрээ смарт "Hair doctor" аппаратаар үс уналтын байдлыг бүрэн оношлосны үндсэн дээр эмийн болон хэсэг газрын эмчилгээнд үр дүнгүй эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд үс шилжүүлэн суулгах ажилбарыг санал болгодог.

-Энэ ажилбарт хориглох заалт гэж байгаа юу?

-Хориглох заалт гэвэл жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчинтэй /элэгний үрэвсэл, чихрийн шижин, бамбайн дутагдал г.м/, ямар нэгэн хавдартай, цус бүлэгнэлтийн гажуудалтай хүмүүст хийдэггүй.

 -Үс уналт, халцралтын үед үс шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ хийхэд үр дүн гарах уу?

-Эмчилгээний үр дүн тухайн хүний үс уналт, халцралтын шалтгаан, уналтын төрөл байдлаас хамаарна. Хамгийн чухал нь үс уналтын шалтгаан, нөлөөллийг зөв тодорхойлж,түүнийг арилгах эмчилгээ хийх,үүний тулд холбогдох шинжилгээнүүдийг зөв төлөвлөх хэрэгтэй.

-Үс шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн хир байдаг вэ?

-Үс шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн 85-90% гэж үздэг. Гэхдээ энэ нь тухайн хүний эмчилгээний дараах хяналт, гам дэглэм, арчилгаанаас их хамаарна.

-Үс шилжүүлэн суулгасны дараа нь хийгдэх ямар нэгэн эмчилгээ байдаг уу?

-Энэ эмчилгээний дараа үсний ургалтад нөлөөлдөг биотин,кератин агуулсан амин дэм уух,хуйхны тариа тарилга,шарлага зэрэг эмчилгээнд курсээр орвол ургалтыг илүү дэмжиж өгдөг. Мөн зориулалтын шампунь, серум,түрхлэгийг хэрэглэж болно.

Үс шилжүүлэн суулгах мэс ажилбарын тухай олон талын мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 Queen's med aesthetic and plastic surgery clinic

ХАЯГ: 13-р хороолол Натурын баруун талд "Ub tower" оффисын 6 давхарт "Queen's med clinic luxury salon"

Захиалга авах утас: 80905848, 99645848, 88036881

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00
2022/09/18 197.211.53.25
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4