8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хил нэвтрэхийг завдсан Нигери улсын таван иргэнийг илрүүлж, албадан гаргав

2022-09-06 10:28:50

Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ)-аас хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлэн, албадан гаргажээ.

Тодруулбал, аяллын зорилгоор ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Чингис хаан олон улсын агаарын замын боомтоос Монгол Улсад нэвтрэх виз авахыг завдсан байна. 

Иймд тухайн иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 буюу хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн үндэслэлийн дагуу Монгол Улсад таван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа.

ГИХГ нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагаа сайтар судалж, нягтлах, аливаа худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл