8o
Улаанбаатар хот
mobile menu

МХБХ: О.Даваадэлгэрийг тав, "Дэрэн"клубыг арван сая төгрөгөөр торголоо

2022-09-06 12:47:36

Монголын хөлбөмбөгийн холбооны Моби дээд лигийн есдүгээр сарын 4-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдын хооронд явагдсан. Тус тэмцээний үеэр Дэрэн клубын 4 дугаартай дээрх тоглогч нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчны хөдөлгөөний үйлдэл гаргасан юм. Энэ асуудлыг МХБХ-ны Сахилгын хороо хэлэлцэн шийдвэрлэжээ.

Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах,
  2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах,
  3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгохоор болсон байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00
2022/09/07 197.211.52.74