8o
Улаанбаатар хот
mobile menu

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын булгийн усанд буга унасан байсныг малчид татан гаргажээ

2022-09-06 13:30:00

Булгийн усанд унасан бугыг малчид татан гаргажээ.Уг үйл явдал нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс дотор өнөөдөр өглөө болсон талаар тус газрын Орчны бүсийн менежер Б.Батзаяа хэллээ.

Тэрбээр "Тухайн буга унасан газар нь манай хамгаалалтын бүсийн хамгийн зүүн талд орших Тахийн ус уудаг цэг нь буюу булгийн эх юм. Уг усанд өнөөдөр өглөө буга унаад гарч чадахгүй байсныг тухайн орчны бүсийн малчид Б.Ганчулуун, н.Гэлэнхүү нар олсоор татаж гаргасан" гэв.

 

 

 

Хустайн байгалийн цогцолборт газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт, Хустайн нуруунд оршдог.

Тухайн газрын онцлогийг тодруулбал,

  • Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшуулсан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ
  • Дэлхийн хамгийн ховор зүйл болох зэрлэг адуу - тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсан
  • 2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1,000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи - эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын байгаль хамгаалалд оруулсан
  • Дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00
2022/09/07 197.211.52.74