2015 оны 11-р сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч эмэгтэйг аав, ээжийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, нагац ахыг нь хутгалсан хэрэг гарсан. Хэргийг П.Батбаяр гэгч үйлдсэн бөгөөд гэрлэлтийг нь зөвшөөрсөнгүй хэмээн аав, ээж, хэрэг бүртгэгч эмэгтэй болон нагац ахыг нь хутгалж, хэргийн газраас зугтсан юм.
П.Батбаярт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд П.Батбаярт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.