8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард гол, мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна

2022-09-06 14:30:00

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.

Тухайлбал, Сэлэнгэ мөрөн болон Орхон голын дунд болон адаг хэсгээр 30-60 см, Хэнтийн нуруунаас эх авах Хараа, Ерөө, Сөгнөгөр, Туул, Хэрлэн, Онон, Халх, Улз зэрэг голууд 10-60 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс, Дэлгэрмөрөн голууд 10-30 см тус тус олон жилийн дунджаас их байх бол Хангайн нуруунаас усжих Хануй, Түй, Богд, Завхан, Хүнгүй, Хожуул зэрэг голууд олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Иймд дээрх голуудын сав дагуу амьдарч, аялж зугаалж байгаа иргэд болон ААН-ийг гол усны осол, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00
2022/09/07 197.211.52.74