8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ойрын өдрүүдэд нийт нутгаар цэлмэг, цаг агаар тогтуун байна"

2022-09-07 09:34:46

Ойрын өдрүүдэд нийт нутгаар их төлөв цэлмэг, цаг агаар тогтуун байна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Есдүгээр сарын 7-ны 20:00 цаг хүртэл нийт нутгаар их төлөв цэлмэг, салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Есдүгээр сарын 10-наас сэрүүснэ

Есдүгээр сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөв гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл