8o
Улаанбаатар хот
mobile menu

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

2022-09-08 11:36:30

“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын дархан цааза газрын хамгаалалтын захиргаа хамтран тус арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж буй юм. 

Хяналт шалгалтын ажлын хүрээнд самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл