8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна

2022-09-08 11:42:01

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 09 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур:  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 26-28 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл