8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн ойн бүсээс 120 гаруй иргэн хууль бусаар их хэмжээний самар түүснийг хураан саатуулаад байна

2022-09-09 08:39:34

“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор НМХГ, НЦУГ, ЭЦА , НБОГ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран ойн дагалт баялаг болох ховор ургамлын үр хуш модны самрыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг 09 дүгээр сарын 05-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хяналт шалгалтын явцад самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан саатуулаад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл