8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт “Хавдаргүй монгол эмэгтэй” зорилтот төсөл бүх суманд хэрэгжинэ

2022-09-09 08:52:45

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй Монгол Эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл Говь-Алтай аймгийн бүх суманд хэрэгжинэ.  Тодруулбал, Говь-Алтай аймгийн бүх сумдаар “Явуулын эмнэлэг” буюу “Mobile cliniс” эмнэлэг Умайн хүзүүний хорт хавдар, Хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношлогоо хийж, эрүүл мэндийн боловрол олгох төсөл хэрэгжиж эхэлллээ. Умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаараа монгол эмэгтэйчүүд Ази, Номхон далайн бүс нутагт тэргүүлдэг гэсэн судалгаа байдаг. Монголд зонхилон тохиолддог хавдрын нас баралтын хоёрдугаарт орж байна.  Мөн үүнээс гадна эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын өвчлөл болон энэ өвчнөөр нас баралт нэмэгдэх магадлалтай орнуудын тоонд Алжир, Энэтхэг, Африкийн зарим орнуудын хамтаар манай улс дээгүүр байрт явж байгаа болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнд дурдсан байдаг. Иймээс "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"  “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг эхлүүлж, орон нутагт явуулын эмнэлэг очиж, энэ төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг оношлогоо хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлжээ. Иймд Алтай нутгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн цогц арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment