УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд дамжуулсан гэх хэргээр яллаж, 16 жилийн ял сонссон билээ. Харин З.Пагмажав 16 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүх эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл З.Пагмажавын биеийн байдал сайнгүй байгаа учир одоогоор батлан даалтад гарч гадуур байцаагдаж байгаа юм.