Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлын тууш автозамыг маргаашаас эхлэн түр хаана. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр тус нисэх буудлын чиглэл дэх 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн 2 эгнээг аравдугаар сарын 6 хүртэл хязгаарлаж засварлахаар болсон байна.
Эл автозамыг 2019 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж ашиглалтад оруулж байв. Уг тууш зам нь ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дараа хагарал үүсч байсан нь олны анхаарлыг татаж хатуухан шүүмжлэл дагуулж байсан юм. Тэгвэл дахин уг автозамыг засварлахаар болсныг мөн л иргэд замын чанартай холбож шүүмжилж эхэлжээ.