8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдан хоригдож байхдаа хагалгаанд ороод оргосон этгээдийг саатуулан баривчилжээ

2022-09-19 10:12:10

Хулгайлах гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсан 23 настай иргэн оргосныг цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулжээ.

Тодруулбал, Булган аймгийн харьяат 23 настай эрэгтэй нь ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсны дараа 2022 оны есдүгээр сарын 18-ны 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосон байна.

Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд оргосон этгээдийг есдүгээр сарын 18-ны 14:15 цагт эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Одоо айлуудыг хажуу айлууд нь ухдаг болсон. Хулгайч болох хажуу айлууд нь амархан аргаар адилхан буюу хувилсан түлхүүртэй болж, байнга хулгай хийдэг. Тэд Хятадын 15 долларын ханын чагнах төхөөрөмжтэй.
2022/09/19 66.181.191.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4