8o
Улаанбаатар хот
mobile menu

"ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төслийн баг Говь-Алтай аймгийн Цээл суманд ажиллалаа

2022-09-18 10:00:00

Умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог хийх зорилготой 21 аймгийн 330 суманд хэрэгжих "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ"  төсөл энэ сарын 08-наас ГОВЬ-АЛТАЙ аймагт хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдэд төслийн баг хамт олон  Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Баянтоорой тосгон, Алтай, Эрдэнэ, Халиун  суманд ажилласан бол өнөөдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд ажилласан байна. 

Нэмэлт мэдээлэл дуулгахад ХСҮТ-ийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од нар умайн хүзүү болон хөхний хорт хавдрын үзлэг, оношлогоо хийж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Соёлын илч түгээгч МУСТА дуучин С.Гантогоо нар өсвөрийн үеийнхэнд сургалт, лекц орж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4