8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөшигийн хөндий дэх тууш замыг түр хаана

2022-09-21 10:30:00

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлын тууш  автозамыг маргаашаас эхлэн түр хаана. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр тус нисэх буудлын чиглэл дэх 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн 2 эгнээг аравдугаар сарын 6 хүртэл хязгаарлаж  засварлахаар болсон байна.

 Эл автозамыг 2019 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж ашиглалтад оруулж байв. Уг тууш зам нь ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дараа хагарал үүсч байсан нь олны анхаарлыг татаж хатуухан шүүмжлэл дагуулж байсан юм. Тэгвэл дахин уг автозамыг засварлахаар болсныг мөн л иргэд замын чанартай холбож шүүмжилж эхэлжээ.

зам.jpg

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4