8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аюулгүй буулгажээ

2022-09-21 12:40:54

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аюулгүй буулгажээ. 

Тус хороонд байрлах байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-нд 10:42 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:00 цагт очиход тус байрны оршин суугч иргэн тавдугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгажээ.Улмаар 11:23 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд амь насаа алдах эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжлохыг зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох нь зөв үү?

Нийт санал өгсөн: 4