8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт суралцах хөтөлбөр зарлагджээ

2022-09-21 15:24:51

2023 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагджээ.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2022 оны аравдугаар сарын 5-ныг хүртэл бүртгэнэ. Бүрдүүлсэн материалыг Хан-Уул дүүрэгт байрлах БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагт хүлээн авна.

TOPIK 5 түвшин ба түүнээс дээш(Хүчинтэй хугацаа хэтрээгүй байх), эсвэл TOEFL 90 оноо, IELTS 6.5-аас дээш оноотой байх шаардлага тавигдах аж. Сонгон шалгаруулах оюутны тоо хоёр байна. 

2023 онд БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах дэлгэрэнгүй журмыг /англи, солонгос хэлээр/ ЭНД дарж үзнэ үү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл