8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Оюунгэрэл:18 нас хүрээгүй охид нууцаар үр хөндүүлдэг

2016-04-14 08:30:00

Эх орны ирээдүй болсон ургаж буй наран цэцэг, ижий аавынхаа өвөр дээр ургасан эрхэлж буй охин цэцэг. Ирээдүйн ээж, элбэрэлт хань, гэрийн эзэгтэй болох монголын хацар гоо охид маань булингартай ус руу хөл алдан живэх мэт үүрээ орхиогүй насандаа амьдралдаа алдах нь юуны учир вэ. Ижий аавынхаа хайр халамжийг эдэлж дуусаагүй насандаа цагаахан цаас шиг ариухан сэтгэлдээ сэв суулгаж толбо үлдээсэн эмгэнэлт дүр зураг нийгмийн дунд байсаар. Өөрөө хүүхэд, өчүүхэн жаахан атлаа өөрөөсөө үр ургуулсан ч гэнэн томоогүй насныхаа том алдаа болгож үр хөндөлт хэмээх аюулт замыг сонгож аминаасаа амь таслуулж байгаа нь юутай эмгэнэлтэй. Монголын олон зуун охид үр хөндуулөх арга замыг сонгож тэдний алдаан дээр дөрөөлсөн шинэ бизнес хөлжсөөр. Гэвч охид өнөө маргаашдаа биш ч гэлээ ирээдүйд хэрхэн ямар хор хөнөөл учирахыг яахан мэдэх билээ? Тэдэнд дахин хүсээд ч жирэмслэхгүй хатуухан хувь тавилан оноогдож ч мэдэх юм.

Гэвч цэцэг цэврүү шиг охид маань яагаад энэ замыг сонгох болов? Эмнэлэгийн төмөр орон дээр эмчийн хүйтэн зэвсэгийн дор тэд хэвтэхийг хүсээгүй нь л лавтай. Үүнд юу нөлөөлөв.  Сэтгүүлч би бээр ийнхүү түмэн бодол мянган эргэцүүллийг сэтгэлдээ тээсээр эмэгтэйчүүдийн эмнэлэгийг зорьж “Гурван Оюу Эрдэнэ” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн  Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Х.Оюунгэрэлтэй уулзлаа.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирж үйлчлүүлэгчдийн хэд орчим нь өсвөр насны охид байна вэ?

-Ер нь сургуулийн насны хүүхдүүд ,тэр тусмаа 18 нас хүрээгүй охид их ирж үйлчлүүлж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Аав ээжийнхээ өвөр дээр дэгэж дэрвэх насандаа жирэмсэн болж үр хөндүүлж, бэлгийн замын янз бүрийн өвчинтэй болж байгаа нь охиддоо анхаарах цаг нь болсныг харуулж байна гэж хувьдаа боддог. Өсвөр насны охидын ихэнх нь ээж ааваасаа айж, эмээж нууцаар үр хөндүүлдэг тохиодол нийгмийн өмнө нэгэнт ил болсон. Цэцэг шиг охид маань дэлбээлж гүйцээгүй байхдаа бэлгийн харилцаанд орох нь цаашдын өндгөвчний үйл ажиллагаа, өндгөн эс, сарын тэмдгийн алдагдал, цаашилбал үргүйдэлд хүргэх асар сөрөг нөлөөтэйг мэддэггүй. Өнөөдөр биш ч гэлээ үр хөндөлт гуч дөчин насан дээр нь хор хөнөөл нь мэдэгддэг.

- Ер нь Монгол бүсгүйчүүдийн нөхөн үржихүйн нас хэдэн наснаас эхэлдэг вэ?

-Дэлхий нийтээр буюу олон улсын стандартад нөхөн үржихүйн нас 18-аас  эхэлдэг гэж үздэг л дээ. Монголчуудын хувьд 21-45 насыг нөхөн үржихүйн нас гэдэг. Мэдээж 13-16 настай охидуудыг бэлгийн харилцаанд орж болохгүй гэж хэлж болохгүй л дээ. Энэ бол хувь хүний асуудал. Хамгийн гол нь эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж энэ чиглэлийн мэдлэгтэй байх нь чухал. Ялангуяа ээж нар охидтойгоо маш сайн илэн далангүй нээлттэй байгаасаа л гэж хэлмээр байна.

- Ардчилал бидэнд сайн муу олон үр дагаврыг авчирсан юм шиг санагддаг. Ардчилал гарснаар хүний эрх яригддаг болсон, түүнийг дагаад сөрөг зүйл их ажиглагддаг?

-Бид хамгийн түрүүнд тэр уул уурхай, эрдэс баялгаасаа илүү хувь хүний эрүүл мэндийг хөгжүүлэх, энэ чиглэлийн боловсрол олгох нь хамгийн чухал. Гэвч харамсалтай нь эрүүл мэндийн боловсрол орхигдоод байна. Социолист нийгмийн үед хүн бүр хүмүүжилтэй бэлгийн амьдрал нь ч гэсэн эмх цэгцтэй байсан. Гэтэл одоо үед замбараагүй бэлгийн хавьталд охидууд эрт орж байна. Энэ нь өссөн орчин, нийгмийн байдал, санхүү мөнгөтэй ч холбоотой. Бидний аав, ээжийн үед гэр бүлийн хүмүүжлийг багаас нь суулгаад өгчихсөн байсан болохоор эмэгтэйчүүдийн өвчин бага байсан болов уу. Адаглаад л дулаан хувцасаа өмсч дороосоо даардаггүй байсан байх.. Гэтэл одоо охид бараг л шалдан гүйгээд хүнд сайхан харагдахаар л хувцасладаг болж энэ бол амьдралын маш буруу хэв маяг эрүүл мэндийн боловсролгүйтэй шууд холбоотой. 2000 оны эхэн хүртэл ЕБС-д охидын үзлэг явуулдаг байсан шүү дээ. Энэ бол охидыг эрсдлээс хамгаалсан хүн амын маш зөв бодлого байсан. Тэнд эмч нар охидод бэлэг эрхтнээ яаж угаах, дотуур хувцасаа хэрхэн зөв хэрэглэж, арчилж цэвэрлэх, хэдэн насандаа бэлгийн харилцаанд орох вэ зэргийг зөвлөдөг байсан. Одоо эрүүл ахуйн хичээл ордог л гэсэн гэвч охидод энэ чиглэлийн нарийвчилсан мэдээлэл өгдөггүй.

- Эрүүл мэндийн боловсрол гэж яг юуг хэлдэг юм бол? Эцэг эхчүүд энэ талын мэдлэг  хэр байна?

Эрүүл мэндийн боловсрол гэхээр ширээний ард сууж боловсрол эзэмших биш л дээ. Наад захын зүйлийг мэдээд авчихсан байх хэрэгтэй. Жишээлбэл сарын тэмдэг хэдэн насанд ирдэг, мөчлөг гэж юу  болох. сарын тэмдэг үргэлжлэх хугацаа ямар байдаг гэх мэт мэдлэг чухал. Ажиглаад байхад бүх охидыг үзлэгт хамруулж зөвлөгөө өгдөг байсан тэр цаг үеийн ээжүүд одоо энэ талын мэдлэг арай сайн. Охиддоо зөвлөдөг байх. Тэрнээс хойшхи буюу яг Ардчилалын ороо бусгаа үеийнхэн буюу 25-35 насны ээжүүд охиддоо байтугай өөрсдөө ч мэдлэггүй байна. Охид нь ариун цэврийн мэдлэг байхгүйгээс бактерын гаралт ихэсч байна. Тухайлбал манайд ирсэн 35 настай эмэгтэйгээс  сарын тэмдэг чинь хэзээ ирсэн бэ, хэд хоногийн мөчлөгтэй  вэ гэхэд мэддэггүй тэгээд мөчлөг гэдгийг тайлбарлаад өгөхөд тийм үү гээд гайхаад байдаг. Тэгэхээр 35 настай эмэгтэй үүнийг мэдэхгүй байхад арван хэдтэй охидууд бүүр мэдэхгүй байх нь ойлгомжтой.

Монголын олон зуун охид үр хөндуулөх арга замыг сонгож тэдний алдаан дээр дөрөөлсөн шинэ бизнес хөлжсөөр

- Социолист нийгмээс шүүрч авах зүйл нь энэ байж. Одоо охидод эрүүл мэндийн боловсрол яаж олговол зүгээр гэж боддог вэ? Эмч хүний хувьд

-Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэх боловч эрүүл мэндийн чиглэлийн зөв мэдээллийг олж авч чадахгүй байна. Уг нь миний бодлоор 2000 оны эхэн хүртэл сурагчдыг бүх нийтээр нь үзлэгт хамруулдаг байсан тэр тогтоолцоог хэрэгжүүлмээр санагддаг. Гэсэн ч одоо Ардчилал хүний эрх гэдэг зүйл яригддаг болсон цаг үе болохоор охид үзлэгт орохгүй байх лдаа. Гэсэн ч эмч нарыг ЕБС-уудаар явуулж энэ чиглэлийн мэдлэг өгүүлж болмоор санагддаг. Болдогсон бол энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдад нь хэлж хэрэгжүүлмээр санагддаг.  

 - Хамгийн сүүлд та уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?

Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс хүмүүсийн амьдралын хэв маяг нь зөв байж л эрүүл зөв амьдарна. Тухайн хүн эрүүл мэнддээ ч тэр бүх зүйлд хариуцлагатай байгаад сурчихвал тийм л байна. Замбараагүй сурвал тэр гэр бүл нийгэм нь ч тэр замбараагүй л байна. Тиймээс нэг нэгнийгээ гэсэн хүндлэлтэй байж, охид бүсгүйчүүд маань амьдралын зөв хэв маягт суралцаж эрүүл байгаасаа л гэж хэлье дээ.

Үнэхээр ч ээжүүд, бүсгүйчүүдийн маань хэд нь цэцэг цэврүү шиг энхрий охидтойгоо илэн далангүй байж тэднийхээ эрүүл мэндэд анхаарч сэтгэл рүү нь өнгийсөн бол. Алдаа хийхэд нь аашилж, хяламхийдэг атлаа, энхрий охины тань нар гэрэлтсэн харцанд нь сүүдэр суусныг тэр бүр анзаардаггүй л болов уу. Ээжүүдээ... Дэгэж дэрвэсэн гүнжхэн охидынхоо сэтгэлд нь нэвтэрч , зүрхэнд нь нэг удаа ойртоод үзээрэй. Тэдэнд маань ээжийн халуун үг үнэт зөвлөгөө хэрэгтэй л байгаа. Монголынхоо бүх сайхан ээжүүд үзэсгэлэнт охидууддаа амжилт хүсье. Тэднийг маань гуниг зовлонгийн бараан сүүдэр бүү дайраасай.

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Anxnii huuhdee awxuulbal nasan turshdaa vrgvi ulden gedgiig surtalchilj oilguulah heregtei bnaa
2016/04/14 103.17.108.42
Сургуулийн охидыг жил болгон охидын үзлэгт хамруулж байх хэрэгтэй бга нь хамгийн үнэн нэн тэргүүнд хойшлуулахгүй шийдэх асуудал үүнийг эхлүүлээсэй гэж мянга мянган ээжүүдийн өмнөөс хүсье
2016/04/14 103.17.108.42
Сургуулийн охидыг жил болгон охидын үзлэгт хамруулж байх хэрэгтэй бга нь хамгийн үнэн нэн тэргүүнд хойшлуулахгүй шийдэх асуудал үүнийг эхлүүлээсэй гэж мянга мянган ээжүүдийн өмнөөс хүсье
2016/04/14 103.17.108.42
наагий
Зөв сэдэв хөнджээ ээж аав хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх тэдэндээ анхаарах хэрэгтэй
2016/04/14 103.17.108.42
Охид нь завхраад, нийтээрээ тэмбүүрээд, архидаад, нөгөө Чингисийн монгол гээд цээжээ дэлдээд гайхуулаад байдаг хаа байна?
2016/04/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment