8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Словени улсын ерөнхийлөгч Борут Пахортай уулзав

2022-09-23 12:02:57

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахортай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, ойн менежмент зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment