8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашин замын хажуу руу унажээ

2022-09-28 14:01:53

Төв аймгийн Сэргэлэн сумын “Хужирын-Ухаа” гэдэг газар Улсын чанартай А0101 замын 73 дугаар тэмдэгтийн дэргэд нүүрс тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унажээ. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид осол гарсан газарт очиж автомашины эд ангид хавчуулагдсан жолоочийг таван минут ажиллаж гарган тус дүүргийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Тус ачааны автомашин Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байсан бөгөөд 40 тн нүүрс /200 л шатахуун/ тээвэрлэж явсан аж. 

Тус зам тээврийн ослын талаар Төв аймгийн Замын цагдаагийн хэлтэсээс тодруулах гэсэн боловч өөрийн биеэр ирж уулзан мэдээлэл авах боломжтой. Утсаар мэдээлэл өгөх боломжгүй гэв. 

Орон нутгийн замд гарч буй осол буурахгүй байгаа тул жолооч нарыг автомашины бүрэн бүтэн байдлыг хянаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой явахыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл