Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийх аж. Тэрээр гадаад хэргийн яаман дээр тусгай зочдын өмнө үг хэлэх юм байна. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхана.
ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров албан ёсны айлчлал хийж байна
2016-04-14 07:55:00