8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцрууллаа

2022-10-01 15:17:00

Архангай аймгийн ИТХ-ын 8-р хурал 2022 оны 9-р сарын 29-ны өдөр товлогдож, 100 хувийн ирцтэйгээр хуралджээ.

Хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцох, огцруулах тухай хэлэлцсэн бөгөөд улмаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар Архангай аймгийн Засаг дарга М.БАТЖАРГАЛ-ыг огцрууллаа.

М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж 2021 оны 12 сарын 31-ны өдөр он солигдох мөчтэй уралдан А/910 тоот захирамж гаргаж, “Нобле Энержи” ХХК-д Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх газарт 256 га талбайд  түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгожээ. Гэтэл Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн “Цахир багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай  ашигт малтмал хайх  “Нобле Энержи” ХХК-н саналыг дэмжсэн” гэх 38-р тогтоолыг  нь Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал сумын Засаг дарга Д.Галбаатарт шахалт үзүүлж хуурамч тогтоол гаргуулжээ. Уг тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баатарчулуунаар үйлдүүлсэн байна. Тухайн өдөр тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаагүй аж. Мөн багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдаагүй байхад хуралдсан мэт  тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн хавсаргажээ.

Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ийнхүү огцорчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/10/01 102.89.43.162