8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ

2022-10-03 00:00:00

Аравдугаар сарын 3-ны өдөр болох үйл явдлууд -8.30 цагт: Увс болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулах ёслол Кемпински Хаан палас зочид буудалд болно. Мөн Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал болох бөгөөд 4 улсын 17 өндөр дээд хэмжээний зочид оролцоно. Утас: 85100098 -9.00 цаг: БШУЯ-нд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзана. -10.00 цаг: Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно. -УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. -9.00-12.00 цаг. Нийслэлийн Иргэний танхимд МСНЭ-ээс зохион байгуулах Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно. -11.00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл