8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Доржханд: Өрхийн нэг хүнд ноогдох орлого нэг сая төгрөг бол хүүхдийн мөнгөнөөс чөлөөл

2022-10-03 13:49:00

УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа ХҮН-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд “УИХ-ын даргын нээлтийн үг үндсэндээ эдийн засаг хүнд байдалд орчихсон. Бүгдээрээ хэмнэе, эдийн засгаа хэмнэе гэдэг ерөнхий үг хэллээ. Ирэх жил биднийг ямар байдал хүлээж байгааг мэргэжлийн хүмүүсийн үгийг хүргэж гэж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд бид шинжилгээ хийсэн.

Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд байгаа. Цаашдаа бид ийм байдлаар ажиллах боломж байхгүй. Ялангуяа  мөнгөний бодлого хэлэлцэж байгаа үед бизнес эрхэлдэг эдийн засгаа өөд нь татсан улс байх уу эсвэл төр гэдэг ганц ажил олгогчтой, нийгмийн халамжаа өгдөг бүтцээрээ явах уу гэдэг сонголтын өмнө байна” гэлээ.

Мөн тэрбээр “Өнөөдөр нэг долларын ханш 3500 төгрөг байна. Инфляц ямар байгаа билээ. Үүнийг шийдэх мөнгөний бодлого, орон зай байхгүй болсон. Үүнийг шийдэх зам бол төсвөө хэмнэх. Төсвөө балансжуулчих. 0 хувийн алдагдалтайгаар хийчих. Одоо 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай орж ирж байна. Боль 0 болго гэж байна.

Сүүлийн хэдэн жил халамжийн тухай ярьж байна. Халамжаас хөдөлмөр лүү гэсэн нь лоозон хэвээрээ л байна. Хүүхдийн мөнгө хэвээрээ байна. 100 хувиас 91 хувь руу буулгасан байна. Үүнийг дорвитой буулгах хэрэгтэй. Эхний ээлжид 20 хувиар буулгах боломж байна.  Тухайлбал, 0-18 насны хүүхдэд хүүхдийн мөнгө өгч байгаа. Харин хүүхдүүд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авдаг. Тийм бол 16,17 настай хүүхдүүдийг хасаж мөн болно.

Орлого өндөртэй төрийн өмчийн компанийн захирлууд, гишүүд, сайд нар мөн бизнесийн салбарынхны хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөхөө болих хэрэгтэй. Тухайн өрхийн нэг хүнд ноогдох өрхийн орлого нь нэг сая байвал хүүхдийн мөнгөнөөс чөлөөлөх бүрэн боломж байна.

2023 он бол онцлог жил. Монгол Улс 2023 онд маш их гадаад бондууд төлнө. Самурай бонд. 30 тэрбум иенийн бонд. Хятадын своп зээл ирэх жил төлнө. Ирэх жил 570 сая долларын төлбөр хийгдэнэ. Байхгүй тохиолдолд дампуурал болно. Нэгэнт дефолт болчихвол 10 жил сэргэхгүй. Мөнгөний бодлогыг нэгд тавь.  Тэгээд төсвийн бодлогыг дэмж.

Хоёрдугаарт, тэтгэврийн зардал 4 их наяд төгрөг болчихлоо. Цагаан сар болохоор ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгодог. Тэтгэврийн шинэчлэлийг иж бүрэн хийх хэрэгтэй.” хэмээлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл