Нас барсан 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, батлан даагчийн нэрийг сольж, мөнгийг нь авдаг байсан нь тогтоогджээ. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан нь илэрсэн байна. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.Өнгөрсөн онд халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч, шүүхээр шийдэгдэж байсан удаатай. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Нас бараад хоёр жил болж байгаа хүний тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгал халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг байсныг Эрүүгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж 10-15 жилийн ял оноодог хуультай юм байна. Талийгаачдын тэтгэврийг хууль бусаар завшдаг хэргийн талаар мэдээлэл бичсэн сайтуудын мэдээлэл эхнээсээ устгагдсан байна. Үүнээс харахад энэ төрлийн бизнесийн цаана маш том бүлэглэл байгаа нь тодорхой боллоо.
Талийгаачдийн тэтгэврээс 40 гаруй тэрбум төгрөгийг завшжээ
2016-04-14 09:26:00