8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн төсвийг нэмэхгүй бол эмчийн сард үзэх өвчтөнд хязгаар тогтоох нь

2022-10-10 09:45:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан тогтоолын төсөл хэзээ УИХ-аар хэлэлцэх эсэхийг тодрууллаа. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын төсөв 2023 онд яг 2022 оныхоор орж байгаа. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувь нэмэгддэг. Энэ төсвийг нэмэгдүүлж өгөхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоох нь. Нэг эмч сард 100-150 хүн үзэх ёстой гэх байдлаар квот тогтоох нь маш их очер үүсч, иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. "Элэг бүтэн  Монгол" хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Гэтэл төсөвт тусгагдаагүй байна 100 гаруй мянган иргэд Д вирусний хэзээ Монгол Улсад орж ирэхийг хүлээгээд сууж байна. Үүнээс 40 гаруй мянга нь амь нас нь эрсдэлтэй иргэд байна. Иймээс 2023 оны төсөвт энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх хөрөнгийг суулгах хэрэгтэй байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл