8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн хяналт шалгалтын үйлчилгээ бусдаасаа хамгийн муу үнэлгээтэй гарчээ

2022-10-12 08:00:00

Хүнд суртлын индекс судалгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас өнөөдөр танилцууллаа.

Худалдан авах үйл ажиллагааны үеэр хууль дүрэм журам зөрчигдсөн талаарх судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 9.1 хувь нь мэдэхгүй, 59.1 хувь нь зөрчигдөөгүй, 31.8 хувь нь дүрэм журмын зөрчил гаргасан гэж хариулсан хэмээн МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар хэллээ. 

зураг

 

Төрийн байгууллагын хяналт шалгалтын үйлчилгээний үнэлгээний тухайд:

  •  Хяналт шалгалтын үйлчилгээ нь бусад үйлчилгээнүүдээс дунджаар хамгийн муу үнэлгээтэй гарчээ. 
  • "Мэдээлэл" ойлгомжтой, ил тод байсан тухайд 55% нь хяналт шалгалтын зорилго тодорхой, хууль дүрэм журмын дагуу байсан, 24 хувь нь мэдэхгүй, 21 хувь нь зорилго тодорхойгүй, хууль дүрэм журмын дагуу байгаагүй гэж хариулсан.
  • Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 47% нь ямар нэг торгууль төлсөн бол 49 хувь нь хяналт шалгалтын үеэр албан бус зардал гаргасан.
  • Аж ахуйн нэгжид хийгдсэн хяналт шалгалтын гурван компани тутмын нэг нь үндэслэлгүй шалгалт байсан гэж тэрбээр нэмж онцоллоо.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment