Малчдын санхүүгийн гол эх үүсвэр ноолуурын ханшны мэдээллийг хүргье. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу Лхагва гарагийн байдлаар Хөдөө аж ахуйн биржид 770.9 сая төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна. Үүнээс боловсруулаагүй цайвар ноолуур 10 тонн, бараан ноолуур гурван тонныг борлуулжээ. Энэ сараас эхлэн ноолуурын арилжаа идэвхжээд байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд нийт арилжааны 91.4 хувь буюу 11.8 тэрбум төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна. Харин ханшийн хувьд нэг килограмм тутам нь 59 мянга 300 төгрөгийн үнэд хүрсэн талаар Хөдөө аж ахуйн биржээс мэдээлж байна.
Ноолуур 59300 төгрөгний ханштай байна
2016-04-14 11:21:00