УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар С.Зориг агсаны гэргий Д.Булгантай уулзахаар Төв аймгийн хорих газарт уулзахаар очсон ч уулзаж чадаагүй байна. Гишүүдийг хорих газрын баруун жигүүрт нэвтрэхийг хориглож Тагнуулын гурван ажилтан хааж зогссон байна. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Булганы ээжийн хүсэлтээр Ц.Оюунгэрэл нарын гишүүд ийнхүү очсон аж. Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар сэжигтэн Б.Булганы хоригдож буй хэсэг рүү нэвтрэх гэж бөөн юм болсон тухайгаа олон нийтийн сүлжээ хуудсаараа мэдээлсэн байна. Нэлээн тэмцэж байж Б.Булгантай уулзаж амжсан бололтой.
Ц.Оюунгэрэл гишүүн Хорих газрын шалан дээр сууж эсэргүүцэл илэрхийлэв
2016-04-14 11:30:00