8o
Улаанбаатар хот
mobile menu

БНАСАУ баллистик пуужин харважээ

2022-10-14 12:15:00

"Сүүлийн туршилтын үеэр буюу орон нутгийн цагаар пүрэвээс баасан гарагт шилжих шөнө БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужинг зэрэг харвалаа" гэж NHK телевиз мэдээллээ. Тус улсын Батлан хамгаалах яам дахь эх сурвалжийн мэдээлснээр хоёр пуужин хоёулаа Япон тэнгис дэх эдийн засгийн онцгой бүсээс гадуур унажээ. Өмнө нь БНАСАУ Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвасан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. 

Японы ерөнхий сайд Фумио Кишидагийн дэргэдэх ажлын хэсэг одоогоор БНАСАУ-ын шинэ пуужин хөөргөхтэй холбоотой мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байна. Мөн Батлан хамгаалах яам нь ч холбогдох мэдээллүүдийг цуглуулж буй. Харин БНСУ-ын арми БНАСАУ баллистик пуужин харвасан тухай мэдээлсэн ч түүний төрлийн талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл