8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын Сангийн яам Оросын нефтийн дээд үнийг 60 доллараар тогтоох санал дэвшүүлэв

2022-10-15 01:01:00

Оросын газрын тосны нэг баррелийн үнийг 60 орчим долларын хэмжээнд тогтоохоор АНУ шийдэж байна. Ийм  мэдэгдлийг тус орны Сангийн сайд Жанет Йеллен хийлээ. 

Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоохоор Их долоогийн орнуудын Сангийн сайд нар  есдүгээр сарын эхээр тохиролцсон юм. АНУ-ын Сангийн яам энэ хязгаарлалтыг  ирэх арванхоёрдугаар сарын 5-наас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Орос нефтийн үнийн хязгаарлалт тогтоосон орнуудад нийлүүлэлтээ бүрэн зогсоохоор  мэдэгдсэн байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл