Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан хоолны хордлогонд орсон байна. Тус банкны ажилтнууд үхрийн өвчүү хувааж идсэн байна. Үхрийн өвчүү идсэн хүмүүсээс 10 хүнд нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Биеийн байдал нь хүндэрсэн гурван ажилтан ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Юунаас хордлого авсан эсэхийг НМХГ шалгаж байна.
Шуурхай: Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан хоолны хордлогонд оржээ
2016-04-14 12:28:00