8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Эрдэмбилэг: Швейцарын Novartis үйлдвэрийн 16 төрлийн эмийг $1-оор авч, бүх эмийн сангаар худалдаалахаар болж байна

2022-10-18 16:20:00

Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн үр дүнд 16 төрлийн эмийг Новартис аксес хөтөлбөрөөр улс орон даяар хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болсон байна.

Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө. "Дэлхийн хэмжээний брэнд Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг Монгол Улсад бүртгэлээ. Novartis acsess хөтөлбөр Швейцар улсад төвтэй, Novartis гэдэг эмийн компаниас улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр.

Халдварт болон халдварт бус өвчнүүдийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтран ажиллах зорилготой.

Монголд төдийгүй дэлхийд нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 15 төрлийн 24 эмийг үйлдвэрийнх нь үнээр буюу нэг ам.доллароор /нэг курс/ Монгол Улсад нийлүүлэхээр эхлүүлээд, гэрээ байгуулсан. Эдгээр эм нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон юм. 

Монгол Улсад хамгийн олон удаа жор бичиж олгодог эмүүдийг нэг хайрцгийг нь нэг долларын үнээр авахаар болж байна.

Гэрээний дагуу нийлүүлэгдэх ёстой эмийн 80 орчим хувь нь орж ирээд байна. 

Хүний эмийн зөвлөлөөс бүртгэсэн Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг бүх эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудаар хөнгөлөлттэй олгох чиглэлийг өнөөдрөөс өгөхөөр болсон.

Жишээлбэл Амлодипин гэдэг эмийг ЭМД-аас 70% нь хөнгөлөгдөөд иргэн 11,000 төгрөгөөр авдаг зохицуулалт үйлчилж буй.

Харин Novartis компанийн Амлодипин эм орж ирж байна. Үнийн тухайд дунджаар нэг сарын хэрэглээ нь тээврийн зардалтайгаа нийлээд 8,000-9,000 төгрөгөөр орж ирнэ.

24 эмийг үйлдвэрийнх нь үнээр оруулж ирснээр ЭМД-ын сангаас 9 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой. Хөтөлбөр таван жил үргэлжилнэ.

Швейцар улсын Novartis үйлдвэрийн уналт таталт, хорт хавдар, цусны болон хөхний хорт хавдрын эсрэг оригиналь эмүүдийг нэг долларын үнээр оруулж ирэх талаар урьдчилсан хэлэлцээр хийгээд байна.

Иргэд Novartis үйлдвэрийн эмийг аль эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авахыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээллүүдийг авах боломжтой" хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ашгүй дээ энэ их өвлөлтэй үед цагаа олсон ямар сайхан мэдээ вэ. Автик ороод гархад эм авах мөнгө дутах үе ч байдаг шүү
2022/10/19 66.181.168.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment