8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна

2016-04-14 15:13:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/263 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулах Цэрэг татлагын товчооны даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах бөгөөд Цэрэг татлагын товчоонд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Нийслэл,  дүүргийн   Цэрэг   татлагын   товчооны   дарга  болон гишүүдийн ажил,
    үүргийн хуваарийг тогтоож, цэрэг халалт, татлагатай холбогдолтой хууль эрх зүйн баримт
    бичгүүдийг сурталчлах, зааварчилгаа өгч, хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах
  • Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны хамтарсан 115/58/103 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримтлан залуучуудыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгөгдсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам, Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын зааврын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг гэрээт цэргийн албанд элсүүлэх.

Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:

  • Цэрэг татлагын товчоог дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан, товчооны бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагч болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын албан тушаалтныг томилох
  • Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хөтлөх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргаж ажиллах
  • Цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цэрэгт татагдагсадыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарыг үүрэг хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  • Цэргийн жинхэнэ албанд татагдагсдад эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авах, холбогдох зааварчилгаа өгч, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангаж, цэрэг татлагын байрыг бэлтгэх
  • 2016 оны 6 дугаар сард болох Улсын Их хурлын сонгуульд санал өгөх залуучуудыг иргэний цахим үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татах
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан “Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид иргэнийг хугацаат цэгийн албан хаагчаар сонгон авах журам”-ыг хэрэгжүүлэх
  • Цэргийн жинхэнэ албаны хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдаж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Цэрэг татлагыг зохион байгуулсан тухай дүн, мэдээг цэрэг татлага дууссанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх

Цэрэг халалт, татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг танилцуулахыг нийслэлийн Цэрэг татлагын товчоонд даалгалаа гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment