8o
Улаанбаатар хот
mobile menu

М.ОЮУНЧИМЭГ: Гэр хорооллын утаа Зайсанд үнэртэж эхэллээ

2022-10-20 15:50:00

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шөнийн тарифын хөнгөлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусгахыг хүслээ. Энэ үеэр гэр хорооллын айл өрхийн утаа Зайсанд үнэртэж эхэлснийг тэр хэлэв. Энэ тухай, 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

-УИХ 2023 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэдийн саналыг авсанд талархаж байна. 68 мянган иргэд саналаа ирүүлсэн. Мөн 500 гаруй иргэн надад саналаа ирүүлэхдээ, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлт Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй асуудал шүүмжлэл дагуулж байна. Үүнд төсвийн байнгын хороо анхаарал хандуулах хэрэгтэй байна. Судалгаагаар, 2022 онд 125 мянган айл өрх, аймаг орон нутгийн 10 мянгаас дээш сум суурин буюу 48 мянган өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байсан. Энэ нь маш олон мянган айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй байх, утаа гарахгүй байх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа айлуудад маш том хэмнэлт байсан. Нийт 180 мянган айл өрх гэхээр маш том тоо. Төрийн хэмнэлтийн хууль нэрээр тарифын хөнгөлөлтийг цуцалж болохгүй. Төрийн хэмнэлт оновчтой байх ёстой, иргэдэд хүнд суртал учруулж болохгүй гэдгийг судлаачид хэлсэн. Хэрэв шөнийн тарифын хөнгөлөлтийг хасвал Засгийн газрын 199 дүгээр тогтоол хүчингүй болно гэсэн үг. Тэгвэл бидний хэрэгжүүлж буй агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого үр дүнгүй болно. Та бүхэн харж байгаа байх, өнгөрсөн мягмар, лхагва гаригт агаарын температур +12-13 градус байсан. Орой 18:00 цагаас хойш утаа гарчихсан, хотын гэр хорооллын тэндээс, зөвхөн гэр хороолол ч биш энэ утаа чинь зайсанд ч үнэртээд эхэлсэн байна. Гэтэл шөнийн тарифын хөнгөлөлтийг хасвал юу болох вэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зайсан-д ноднин, уржнан, 2017 гээд өмнөх онуудад үнэртдэгүй байсан юм уу. Энэ авгай, юу ярих гээд байнаа. Өөрийгөө Зайсанд амьдардаг гэдгээ хэлээд байгаа юм уу, чаваас даа. МАН ийм юмнуудаа татаач
2022/10/24 66.181.182.76
Поп авгай
Яахаараа ингээд л эрчим хүчний салбарыг элгээрээ хэвтүүлэх гээд байдаг юм бэ. Хүн бүр хэрэглэснээ төлчихөөч
2022/10/20 172.56.185.97
  • Recent
  • Most Read
  • Most Comment