8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГТ Д.Баттулгын үхлийн шалтгааныг тайлбарлав

2016-04-14 16:20:00

Гуравдугаар сараас эхлэн зохион байгуулсан “Ахмадын супер лиг”-ийн тэмцээний үеэр МУГТ Д.Баттулга өөд гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалж тайлбар хийгээгүй байсан бөгөөд өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд гэх Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, энэ хэргийн талаар тайлбар өглөө. Шүүх эмнэлгээс талийгаачийг артерийн судас нь нарийссан байсан гэх дүгнэлтийг гаргасан аж.

Талийгаачтай хамт тоглож байсан багийн тамирчин Д.Энхсайхан “Тухайн тамирчин маань бие нь муудаад эмнэлгийн тусламж авсан. Түргэний тэрэг ирэхгүй болохоор нь бид шууд авч явсан юм. Гэтэл долоон буудал орчимд гар хөл нь хөрж, ухаангүй болсон. Хоёрдугаар эмнэлэгт авч ирж үзүүлтэл хоёр удаа сэхээд тэгээд амьсгал хураасан юм. Өмнө нь огт өвчин ярьдаггүй байсан. Гэхдээ хоёрдугаар эмнэлэгт хамгийн сүүлд өнгөрсөн сард эмчилгээ хийлгэж байсан юм билээ” гэв.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл