С.Баяр Ерөнхий сайдын суудлаасаа бууснаасаа хойш АНУ-д амьдардаг болсон. Хоёр жилийн өмнөөс түүний талаар таагүй мэдээлэлүүд гарч эхэлсэн. Тодруулбал, АНУ-д 3 853 000 ам.долларын буюу монгол мөнгөөр 7 тэрбум орчмын үнэтэй хаустай болох нь дэлгэгдлээ. Түүний энэ тансаг харш Вашингтонд байрладаг талаар гарч байв. С.Баярын энэ тансаг ордуудыг шалгуулах хүсэлтийг нэр бүхий хүмүүс АТГ өгсөн. Харамсалтай АТГ энэ хэргийг шалгаж өгөөгүй. Энэ хэргийн талаар АТГ-ын даргаас бууж буй Н.Ганболд УИХ-ын гишүүдэд тайлбарласан байна. Н.Ганболлд хэлэхдээ “С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна л даа. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон байгаа. Ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин “Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно” хэмээн хэлсэн байна. Н.Ганболдын хэлсэн үгнээс харахад “Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин “Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн гэдэг үгнээс дүгнэхэд С.Баярын хэргийг хэн нэгэн барьцаалчихсан байгаа бололтой. Улмаар хэргийн илрүүлэлтэд нөлөөлсөн нь тодорхой байна.