Сонгуулийн тухай хуулийн 66.1 дэхь хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан. Хуульд заасан хугацааны дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсооно. Тиймээс иргэдэд дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас анхааруулж байна.
Энэ сард шилжилт хөдөлгөөнийг зогсооно
2016-04-15 07:40:00