8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ, Турк улсын дуулиант хариу мэдэгдлүүд

2015-11-25 11:42:00

Оросын армийн “СУ-24” онгоцыг Туркийн цэргийнхэн буудаж унагасан нь дэлхий дахин дуулиан тарьж, олон хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулаад байна. Учир нь хоёр улсын удирдагч нарын ширүүхэн мэдэгдэл юу юугүй Дэлхийн гуравдугаар дайн эхлэх вий хэмээн олон хүн санаагаа чилээж эхэллээ. Энэхүү маргааны талаар Туркийн талынхан хил рүү орж ирсэн тул газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцыг унагасан гэж байгаа бол Оросууд Сирийн агаарын бүсэд нисэж байснаа хамгаалсаар байна. Өөрөө хэлбэл тэд Туркийн газар нутаг руу ороогүй хэмээн мэдэгдсээр байгаа юм. Үүнтэй зэрэгцээд  унагасан онгоцны хоёр нисгэгч нь шүхрээр газардсан гэдгийг Туркийн тал тодотгож байсан ч Сири дэх туркмен босогчид “СУ-24” байлдааны онгоцны нэг нисгэгчийг буудаж хөнөөсөнөө бахархалтайгаар мэдэгдлээ. Амь үрэгдсэн нисгэгч нь Челябинскийн ойролцоох Шагол нисэх хүчний баазад алба хаадаг Сергей Румянцев гэгч болох нь тодорхой болжээ.


Ингээд дуулианы дараа хэн хэн ямар мэдэгдэл хийсэнийг товчхон хүргэе.
-   ОХУ: БХЯ нь Туркийн агаарын хил зөрчигдөөгүй гэж нь мэдээлэв
-   Турк: Оросын онгоц дөрвөн км-ын гүнд Туркийн хилийг зөрчөөд гарч явсан гэв
-    Александр Храмчихин:  ОХУ-ын Улс төрийн болон цэргийн судалгааны төвийн орлогч захирал тэрбээр “Исламын улс” бүлгийн террористуудын Туркт зөөж явсан нефтийн цувааг устгасны хариуд Оросын бөмбөгдөгчийг сөнөөсөн гэж мэдэгдэв.
-    ОХУ: Турк нь НАТО-гийн гишүүн учраас Туркээс гадна НАТО-гоос тайлбар авахыг бид хүсч байна хэмээлээ.

/Цэнхэр шугам нь Туркийн хилийн зурвас. Улаан шугам нь Оросын СУ-24 онгоцны нислэгийн зам/
-    Сирийн босогчид: Энэ үеэр Сирийн босогчдын “Эрэг хавийн 10-р бригад”-ын дайчид Сирийн олзонд байгаа өөрийн талынхнаар Оросын нисгэгчдийн цогцсыг солих санал тавьжээ. Нисгэгчдийг агаарт шүхэртэй явахад нь буудан хөнөөсөн гэж гайхуулж байгаа юм.
-    Пентагон:  Туркийн сөнөөгч онгоц нутаг дэвсгэрийнхээ дархан байдлыг хамгаалан Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан гэж үзэж байна. Энэ үүднээс уг үйлдэл эвслийн үйл ажиллагаанд хамаагүй гэж Пентагоны төлөөлөгч хэлжээ.
-    Волкан Бозкыр: /Туркийн ЕХ-ны асуудал хариуцсан сайд/ Турк энэ хэргийн дараа Оростой харилцаагаа сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. “Бид Оростой сайн харилцаатай. Турк харилцаагаа улам сайжруулах арга хэмжээ авна. Энэ болсон хэрэг бидний урт хугацааны харилцаанд хор хөнөөлгүй байгаасай гэж би найдаж байна. Ойрын үед энэ хэргийг мөрдөн шалгаад зохих мэдэгдлийг хийнэ” хэмээн мэдэгдсэн байна.

/Цэнхэр шугам нь Туркийн сөнөөгч онгоцны нислэгийн зам. Улаан шугам нь Оросын СУ-24 онгоцны нислэгийн зам/
-   Дмитрий Песков:  /Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч/ Энэ хэргийн хариуд Москва цэргийн арга хэмжээ авахгүй. Гэхдээ ийм дайсагнасан хандлагыг зүгээр өнгөрөөхгүй хэмээн хэлжээ.
-    Оросын ерөнхийлөгч Владимир Путин:  Энэхүү ноцтой маргаан үүссэний дараа нэлээд ширүүхэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Сири дэх алан хядлагын эсрэг ажиллагаанд оролцож байсан Оросын Су-24 онгоц Туркт ямар нэгэн занал учруулаагүй, ийм байхад онгоцыг сөнөөсөн нь Оросын эсрэг өдөөн хатгалга гэж ОХУ үзэж байна. Анкарагийн давтан үйлдэл нь НАТО-г “Исламын улсын” албанд зүтгүүлэх оролдлого шиг харагдаж байна. Оросын бөмбөгдөгч онгоцыг Сирийн нутагт 6000 метрийн өндөрт, Туркийн хилээс нэг км-ын зайтай байхад нь Туркийн F-16 онгоц агаар-агаар ангиллын пуужингаар буудан сөнөөсөн. Онгоц Сирийн хилээс 4 км-ын дотогш унасан. Туркийн ийм ажиллагааг хэт даврагчдад тус дэм болж байгаа гэхээс өөрөөр ойлгох арга байхгүй. Өнөөдрийн хохирол террористуудын хамсаатнуудын бидний ар хударгаар хийсэн цохилттой холбоотой. Өнөөдөр болсон хэрэг явдлыг би өөрөөр тодорхойлж чадахгүй. "Энэ үйл явдал нь терроризмтай хийж байгаа ердийн тэмцлийн хүрээнээс хальж байна. Оросын цэргийнхэн өөрийгөө, өөрийн амьдралаа үл хайрлан террористуудтай баатарлаг тэмцэл явуулж байгаа.  "Мэдээж, бид юу болсныг анхааралтай авч үзнэ. Өнөөдрийн эмгэнэлт хэрэг явдал Орос-Туркийн харилцаанд ноцтой үр дагавар учруулна. Бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн явдлын дараа “Бидэнтэй нэн даруй холбоо тогтоохын оронд Туркийн тал шууд НАТО-гийн түншүүддээ энэ асуудлыг ярилцахаар хандсан. Харин тэд манай онгоцыг биш, бид Туркийн онгоцыг сөнөөсөн юм шиг ярьж байна. Турк НАТО-г ИЛИУ-ын албанд зүтгүүлэхийг хүсээ юу?” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл