8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн 16 орноос Монгол цэргүүд тэргүүлжээ

2016-04-15 07:41:00

Манай цэргүүд Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа. Тэднээс   Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Шинэ Кабул баазад үүрэг гүйцэтгэж буй дэлхийн орнуудын цэргийн багуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд буухиа гүйлтийн тэмцээн болон хүндийн өргөлтийн тэмцээнээс 16 орны 36 баг тамирчид оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын цэргийн багийн холбоочин, ахлагч Э.Батсүх, дэд ахлагч З.Отгонхүү, дэд ахлагч П.Ууганбаяр нар дэлхийн орнуудын цэргүүдийг ардаа орхиж II байранд шалгарчээ. "Хүндийн өргөлт”-ийн тэмцээнд Монголын цэргийн багаас 10 тамирчин оролцсон бөгөөд дэд ахлагч Ч.Мөнхболд, хөнгөн жингийн ангилалд дэд ахлагч Г.Баасан нар тэргүүн байр тус тус эзэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Т
монголчууд мундаг шүү
2016/04/15 103.17.108.42
иргэн
энэ сайхан мэдээ байна, зөв.
2016/04/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment