8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-15 08:19:00

09:00 цагт МҮЭСТО-д Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дүгээр зөвлөгөөн зохион байгуулагдана. Өнгөрсөн онд гарсан барилгын ослын шалтгаан, авсан арга хэмжээ, ослоос урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ гээд чухал асуудлуудаар хэлэлцэнэ.

10:00 цагт Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн, Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, МБОИЗ хамтран Туул голын тулгамдсан асуудлаар Сонсголонгийн Гүүрний баруун талд, бодит байдал газар орон дээр нь хэвлэлийн бага хурал хийнэ.

10:00 цагт Хүндэт харуулын 032 дугаар анги дээр Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болно.

10:00 цагт "Техник импорт" гаалийн хяналтын бүсэд импортын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг импортлох үеийн хяналт, хэрэглээ, аюулгүй ажиллагаа, ахуйн хийг хэрэглэх үед гарч болзошгүй эрсдэл, хадгалалт, хяналт багажилт шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзүүлэх сургалт зохион байгуулна. 

10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод Монголын Хуульчдын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитраас бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх болон арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар мэдээлэл өгнө. 

11:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.

11:00 цагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын байрны 6 давхарын хурлын танхимд НҮБ-ын Хүн амын сан болон JCI Progress байгууллага залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрхээ хамгаалъя” ТББ-аас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрын асуудлаар нотлох баримт бүхий шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Гааль татварын ерөнхий газар, Сангийн яамнаас хамтран зохион байгуулдаг EBARIMT.MN СУГАЛАА-ны азтанууд болон түүний талаархи мэдээллийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй хүргэнэ. /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ийн гудамж Монжигүүр ХХК байр 38-4 давхарт" Аж үйлдвэрийн яамны хойно, Шинэ иргэншил дээд сургуулийн хажууд байрлах хуучнаар МИК-н байрны 4 давхарт/

15:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Импортын улаан буудай, гурил, дотоодын гурлын үнийн өсөлтийн талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Улаанбаатар гурил ХХК, Эрдэнэт фүүдс, Өег гурил ХХК-ны удирдлагууд мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл