8o
Улаанбаатар хот
mobile menu

1072 хувьцааны дансыг нээлгэх шаардлагагүй гэв

2016-04-15 08:59:00

 Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр" Үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болно" гэх мэдээлэл өдөр бүр урсах болсон. Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа болохыг Санхүүгин зохицуулах хорооноос мэдэгдлээ. СЗХ-оос иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхыг анхааруулав.

Мэдэгдэлд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг УИХ-ын  39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 98 дугаар тогтоол, 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа бөгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээс гадна, компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, компанийн засаглал, удирдлагын зохистой байдал болон хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг учраас ихээхэн бэлтгэл ажил, цаг хугацаа шаарддаг, мэргэжлийн цогц үйл ажиллагаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдгээр бэлтгэл ажлыг хангахаар холбогдох ажлуудыг эхлүүлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл