8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛГИЙН бэлтгэл ажил дуусч, тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ

2022-11-04 09:56:00

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ. 



Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулсан.

Иймээс ард иргэд та бүхэн түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол Сүхбаатар дүүрэгт байрлах хуучнаар Түлэнхийн төвийн байр буюу 11-р хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандан эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авна уу.

Лавлах утас: 70180136 ГССҮТөвийн захиргаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл