УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж иргэдийг жагсаалд уриалав. Түүний хувьд Тэтгэврийн шинэчлэлтэй холбогдуулан ахмадуудын тэтгэврийг нэмэх, тэтгэвэр тогтоолгох жилийг 7 биш 5 болгож бууруулахыг УИХ-ын индэрээс байнга шахам хэлдэг. Энэ ч үүднээс арваннэгдүгээр сарын 8-нд жагсаал зохион байгуулахаар болсныг мэдэгдэж иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр,
-Би тэтгэвэр тогтоолгох жилийг 7 биш 5 болгож бууруулах жагсаалыг арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулах тухай өчигдөр постолсон. Энэ дагуу хүмүүс ч сэтгэгдэл бичиж байна. Дийлэнх нь цөөхөн хүн оролцно гэж хэлсэн нь буруу гэж хэлж байна билээ. Тиймээс бүгдээрэй оролцоорой. Миний жагсаал бол Монголын түүхэнд анх удаа иргэдийн төлөө хууль батлуулахын төлөө оролцож байгааг хэлье. Өчигдөр намайг үг хэлсний дараа Х.Нямбаатар сайд ирж жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая гэж хэлж байна билээ. Санаачилгад нь баярлалаа, жаахан доромж маягтай, цөөхөн хүн оролцно гэсэн хандлагатай байна билээ. Жагсаалд орон нутаг гэлтгүй бүгд ирээрэй гэж хүсье гэлээ.