8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлага хүргүүллээ

2022-11-04 16:10:00

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буй талаараа мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн 39.4 дэх заасны дагуу Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Дор дурдсан таван үндэслэлээр огцруулахыг шаардаж байна. 

Нэгдүгээрт, Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдад миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй “105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг” гэсэн үндэслэлгүй худал гүтгэлэг цацсан. Би ХХААХҮЯ-наас тодрууллаа, Энэ төслийн төсөвт өртөг 90 сая ам.доллар юм байна. Үнийн санал нь тодорхойгүй байгаа учир баталгаа гаргах асуудал огт яригдаагүй байгаа юм байна. Баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал.

Хоёрдугаарт, Б.Жавхлан сонгуулийнхаа менежер Мөнхбаярыг Хөгжлийн банкны зээлийн газрын захирлаар, ойрын хамаарал бүхий Уянгааг Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирлаар тус тус томилсон.  Улмаар 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өөрөө санаачилж оруулаад банкны удирдлагууд таван тэрбум төгрөгийн зээлийг олгох эрхтэй болсон. Үүнээс эхлээд жижиг жижиг зээлүүд цуварч Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон. Хамгийн ноцтой нь түүний хамаарал бүхий этгээд болох Батхүү, Жавхлан, Соёлмаа нарын хамтарч эзэмшдэг компанийн нэр дээр Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Энэ найдваргүй мөнгийг төрийн баталгаа гаргаж, гадаад зээлийг төлнө гэдгийг л боль гээд байгаа юм. Тэгэхээр урьдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад байх юм. 

Гуравдугаарт, Хаана банк, зээлийн сан байна Б.Жавхлан тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийн "Жет финанс ББСБ"-даа авсан. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл аваад, ББСБ-аас хэдэн хувийн хүүтэй зээл болгосныг мэдэхгүй. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас Пример инвестмент групп зэрэг гурван компанид зээл олгоход нөлөөлсөн байж магадгүй гэж яригдаж байна. Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байуулж авахуулаад төлөөгүй. 

Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж авахуулаад төлөөгүй. Энэ зээл одоо Төрийн банкинд шилжсэн гэх мэдээлэлтэй байна. Төрийн банк Сангийн сайдыг харьяанд байгаа. 

Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Банк зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэхэд эргэлзэж байна. Иймд төсөвт суусан хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг ажлын хэсэг гарган жил жилээр нь шалгах шаардлагатай байна. Иймд дээр таван үндэслэлээр Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилтыг дэвшүүлсэн танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёс зүйгүй болохыг гэрчилж байгаа тул нэн даруй огцруулж, АТГ шалгуулах арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлж байна. Засгийн газрыг ямар арга хэмжээ авахыг харна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗӨВ
зочин
2022/11/04 202.70.34.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment