Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрчдийг нэрлэсэн байна.Тэд мэдээлэл хийх үеэрээ "УИХ-ын гишүүн Сү.Батболдыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулдаг, “авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрч"-д хэмээн онцолсон. АТГ-ын дарга Н.Ганболдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөнийг ч мөн эсэргүүцэж байгаа аж. Тодруулбал, АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой хэмээн хардаж буйгаа тэд мэдэгдлээ. Гэнэт өөрийн хүслээр ажлаас халагдах болсоны цаана АТГ-ыг хараат байлгах гэсэн санаархал байгаа хэмээн хэлсэн юм.
Сү.Батболдыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулдаг гэв
2016-04-15 09:21:00