8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаан зарлажээ

2022-11-08 12:38:00

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдах зар тараажээ. Хуралдаанаар цаг үеийн шинжтэй зарим асуудлууд тухайлбал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох эсэх асуудлыг авч хэлэлцэх гэнэ.

Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс дэд сайдын олон улсын хуралдаанд оролцож байхдаа хэлсэн үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа. Иймээс намын Удирдах түвшинд энэ асуудлыг авч үзэж цаашид намын гишүүдээ үг хэл, үйлдэлдээ анхаарах шаардлагатайг сануулах аж.

Мөн өнөөдрийн хуралдаанаар намын Бага хурлын товыг тогтоох төдийгүй албан бус мэдээллээр зарим сайд нарын асуудлыг хэлэлцэж магадгүй бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment